СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Орос, Украйн улсууд гал зогсоох хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Франц улсын нийслэл Парис хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украйны төрийн тэргүүн Володимир Зеленский нар Германы канцлер Ангела Меркел, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хамт дугуй ширээний уулзалт хийлээ. Уг уулзалтаар .

Өнгөрсөн таван жил хагасын хугацаанд Оросын дэмжлэгтэй босогчид, Украйны Засгийн газрын хүчний хоорондох мөргөлдөөний улмаас 13,000 гаруй хүн амь насаа алдаад байгаа юм. Даваа гарагт болсон дээд хэмжээний уулзалт хэлэлцээрийг Франц, Герман улсуудын төр засгийн тэргүүнүүд зуучлан зохион байгуулжээ.

Хоёр улсын тохиролцсоноор ялтан солилцох гэрээ байгуулах, Украйны фронтод тулалдаж буй цэргүүдийг гурван гол байршлаас эргүүлэн татах шийдвэрүүд хэрэгжинэ гэсэн байна. Мөн байлдагч талууд цэргийн хүчээ сулруулж, 2020 оны гуравдугаар сарын эцэс гэхэд мөргөлдөөн гарч буй бүс нутгийн хэмжээг тэлэхгүй, гурван мужид цэргийн ажиллагаа явуулахгүй байх гэсэн амлалтуудыг цаасан дээр буулгажээ. .

Елисейн ордонд хийсэн мэдэгдэлдээ В.Путин энэ удаагийн шийдвэр хямралыг намжаахад чухал алхам болсон гэдгийг хэлжээ. Харин Украйны Ерөнхийлөгч В. Зеленский улсаар нь дайран өнгөрдөг Оросын хий дамжуулах хоолойг эргэн нээх асуудал яригдаж эхэлснийг онцлон мэдэгдсэн байна.

Гэхдээ Оросын дэмжлэгтэй цэргүүдийг эргүүлэн татах, салан тусгаарлагч босогчдын хяналтаа тогтоосон бүс нутагт сонгууль явуулах эсэх дээр санал нэгдээгүй хэвээр байгаа юм. Путины зүгээс Украйны Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, Донбас мужид тусгай статус олгохыг хүсч байна. Уулзалтыг зохион байгуулсан Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ид шидийн мэт үр дүн гараагүй ч, өөрчлөлт дэвшил ажиглагдсаныг онцолжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.