ВИДЕО: Европ тивийн аварга баг дэлхийд тэргүүллээ
Эмэгтэйчүүдийн волейболын клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Италийн Имоко Воллей Конеглиано клуб түрүүллээ.

Энэ сарын 3-8-ны өдрүүдэд Бразил улсад эрэгтэйчүүдийн клубын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан бол БНХАУ-д эмэгтэйчүүдийн клубын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг зохион байгуулагдлаа.
Эмэгтэйчүүдийн клубуудын ДАШТ-д дараах багууд өрсөлдлөө.
Үндсэн эрхээр:
- БНХАУ-ын Гуандон Эвэргранд клуб /зохион байгуулагч эзэн орны эрх/
- БНХАУ-ын Тианжин Бохай Банк клуб /2019 оны Ази тивийн аварга/
- Итали улсын Игор Горгонзола Новара клуб /2019 оны Европын лигийн аварга/
- Бразил улсын Итамбэ Минас клуб /2019 оны Өмнөд Америкийн аварга/
"Цагаан хуудсаар"
- Туркын Эсзакибаси Витра клуб /клубуудын хошой дэлхийн аварга/
- Италийн Имоко Воллей Конеглиано клуб /2019 оны Европын лигийн мөнгөн медальт/
- Туркын Вакитбанк клуб /клубуудын гурван удаагийн дэлхийн аварга/
- Бразилын Праяа клуб /Бразилын супер лигийн аварга/
Аваргын цомыг дэлхийн аваргын тэмцээнд цагаан хуудсаар оролцсон Италийн Имоко Воллей Конеглиано клуб нэг ч хожигдолгүйгээр түрүүллээ. Энэ жилийн эрэгтэй, эмэгтэй клубын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Итали улсын багууд тус тус тэргүүлж байна. Эрэгтэйчүүдийн клубын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тойм мэдээг энд дарж үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.