Залуу реппер Juice Wrld 21 насандаа таалал төгсөв

 

АНУ-ын залуу реппер Juice Wrld ням гарагийн өглөө Чикагогийн Мидвэй нисэх буудалд амьсгал нь гэнэт багтарч амьсгал хураасан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Одоогоор үхлийн шалтгаан тодорхой болоогүй байгаа юм.

Жинхэнэ нэрийг нь Жарад Энтони Хиггинс гэдэг байсан бөгөөд сэтгэцийн эрүүл мэнд, мансууруулах бодисны хэрэглээ, хүн төрөлхтний үхэл хагацлыг дуу хөгжимдөө шингээдэг байсан уран бүтээлч 2018 онд Lucid Dreams дуугаараа уран бүтээлч, урлаг сонирхогчдын дунд танигдаж байжээ. Залуу репперийн дууны бичлэгийг хариуцаж байсан .

 

 

 

Яаралтай түргэн тусламжаар репперийг эмнэлэгт хүргэсэн ч удалгүй амьсгал хураасан болохыг нь зарласан юм. Зарим эх сурвалж түүнийг мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй гэж үзсэн боловч цагдаагийн дүгнэлт хараахан гараагүй байна.

 

30000639162 16v9

 

Juice Wrld 1998 онд Чикагод төрж, ганц бие ээжтэйгээ өссөн бөгөөд ээж нь шашны сургаалийг баримтлагч тул хүүгийнхээ уран бүтээлийг сонсохоос татгалздаг байжээ. Залуу реппер ахлах сургуульд байхаасаа үглэж, дуу бичин SoundCloud ашиглан өөрийгөө цахим ертөнцөд сурталчилж эхэлсэн юм. .

 

 

 

Interscope Records-той гурван сая ам.долларын гэрээ байгуулж энэ онд Death Race for Love нэртэй хоёр дахь цомгоо гаргасан нь Billboard чартыг тэргүүлсэн билээ. Тэрээр уран бүтээлээ ихэвчлэн ганцаардсан өнгө аястай туурвидаг байсан төдийгүй зарим дуунд нь домогт одуудын богино амьдралын тухай өгүүлдэг байна. Америкийн нэр хүндтэй уран бүтээлчид, репперүүд түүний үхэлд гүн эмгэнэл илэрхийлжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.