Хайгуулч голоос 4,28 унц цул алт олжээ

 

Их Британийн алтны ангууч  Шотландын голоос 121,3 грам жинтэй буюу 4,28 унц цул алт олсон байна. Энэ нь Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын нутаг дэвсгэрээс олдож байсан хамгийн том хэмжээтэй байгалийн цул алт ажээ.

Хоёр хэсэгт хуваагдсан байсан алтыг олж нэг бүхэл болгосон бөгөөд өнгөрсөн тавдугаар сард үнэт эдлэлийн хайгуулч үүнийг олсон байна. .

Нэрээ нууцалсан хайгуулч алтыг олохдоо голын ёроолоор метал илрүүлэгч ашиглажээ. Алтны хоёр тусдаа хэсгийг нийлүүлэхэд яг цав таарсан байна. Магадгүй чулуунд цохигдох зэргээр гадны нөлөөтэй хуваагдсан гэж үзжээ.

Алтны мэргэжилтэн Нель Кларкийн ярьснаар Шотландад байгалийн цул алт байх магадлалтай 300 гаруй байршил байдаг байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.