ВИДЕО: Эрэгтэйчүүдийн Воллейболын клубын ДАШТ зохион байгуулагдаж байна


maxresdefault 01 

15 дахь удаагийн эрэгтэйчүүдийн клубын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараах дөрвөн баг өрсөлдөж байна. 

  • Бразил улсын Сада Крузейро клуб /2019 оны Өмнөд Америкийн аварга/
  • Катар улсын Ал Рейн клуб /2019 оны ази тивийн хүрэл медальт/
  • Италийн Кусин Лубе Сивитанова клуб /2019 оны Европ тивийн аварга/
  • ОХУ-ын Зенит Казан клуб /2019 оны Европ тивийн мөнгөн медальт/

2019 оны Ази тивийн аварга болсон Иран улсын Шахрадри Варамин клуб болон мөнгөн медаль хүртсэн Японы Панасоник Пантерс багууд FIVB буюу Олон улсын волейболын холбооноос шийтгэл оногдуулсан байгаа тул Катарын Ал Рейн клуб Ази тивийг төлөөлөн оролцож байгаа юм. Өнгөрөгч өдрүүдэд хэсгийн урьдчилсан тоглолтууд явагдаж байна. 

Screen Shot 2019 12 05 at 17

Одоогоор Италийн Кусин Лубе Сивитанова клуб хоёр хожилтой явж байна. Тэд 2013, 2015, 2016 оны клубуудын дэлхийн аварга Бразилын алдарт Сада Крузейро клубыг бут ниргэн шуугиан тарилаа. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.