Хананд наасан гадил 120,000 ам.доллараар зарагджээ

 

Майамигийн далайн эргийн урлагийн худалдаан дээр хананд скочоор тогтоосон гадил жимс 120,000 ам.долларын үнэ хүрчээ. Artnet цахим хуудасны мэдээлснээр Италийн Маурицио Каттелан гэх уран бүтээлч яг ийм гурван ижил уран бүтээл туурвисны хоёр нь аль хэдийнээ зарагдсан байна.

Хошин мэдрэмжээрээ алдартай Италийн уран бүтээлч Майами дахь хүнсний дэлгүүрээс гурван ширхэг гадил, нэг скоч худалдаж аваад л хэдэн зуун мянган ам.долларын ашиг олжээ. . Өөрөөр хэлбэл баяр жаргал, санал шүүмжлэл аль алиныг нь илэрхийлдэг гэжээ.

 

Capture1

 

Уран бүтээлч энэ санаагаа жилийн өмнөөс бодож олсон байна. Каттелан нь соёлын шинжтэй хөшөө, баримал, уран бүтээлүүдээрээ алдартай. Өнгөрсөн есдүгээр сард түүний урласан зургаан сая ам.долларын үнэтэй 18 каратын алтан суултуур хулгайд алдагдсаныг бид мэдээлж байсан билээ.

 

http%3A%2F%2Fcdn

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.