Хуванцар хаягдлаас болж хагас сая хермит хавч үхжээ

 

Хүрээлэн буй орчны судлаачид хуванцар хог хаягдлаас болж хоёр ч арал дээр хагас сая гаруй хермит хавч үхсэн байгааг олж тогтоожээ. Энэтхэгийн далайд орших Кокосын арлууд, Өмнөд Номхон далайн Хендерсоны арлуудад хулгайч хавч ч гэдэг хермит хавч далайн усанд хуримтлагдсан хуванцар хог хаягдал дунд гацаж үхсэн байна.

Энэ нь дэлхийн ховор төрлийн ан амьтад хуванцар хог хаягдлаас болж устаж үгүй болох аюул нүүрлэснийг анхааруулж байгаа юм.

Судалгааг Лондоны Байгалийн түүхий музей, Тасманийн их сургуулийн Антарктик болон далай тэнгис судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд хамтран хийжээ. Ингэхэд метр талбай бүрт 1-2 үхсэн хавч олдсон байна.

 

3721

 

Хермит хавч нь халуун орны уур амьсгалтай хүрээлэн буй орчинд чухал ач холбогдолтой амьтан юм. Тэд хөрсийг задалж, сийрэгжүүлэн агаар нэвтрүүлж, унасан үр тариаг тарааснаар үржил шимтэй болгож өгдөг. Тоо толгой нь багасвал хүрээлэн буй орчны эко системд сөрөг нөлөө үзүүлэх ажээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.