Turner-ийн урлагийн шагналыг нэр дэвшигчид цуг хүртжээ

 

Их Британийн хамгийн том урлагийн шагнал болох Turner-т энэ жил дөрвөн нэр дэвшигч өрсөлджээ. Гэвч нэр дэвшигчид хэн нэг нь шагналын эзэн болохоос илүү хамтдаа шагналаа хувааж хүртсэн нь зүйтэй гэж үзжээ.

Уран бүтээлчид Их Британид үүсээд буй улс төрийн байдалд хүндэтгэл үзүүлж, нэгдмэл утга учрыг илэрхийлэхийг хүссэн байна. Мягмар гарагт урлагийн салбарт чансаагаараа тэргүүлдэг, нэр хүндтэй Turner-ийн шагналын эзнийг зарлахаас өмнө . Шүүгчид тэдний саналыг хүндэтгэн хүлээж авснаар эдгээр уран бүтээлч шагналыг дагалддаг 40,000 фунт стерлингийг мөн хувааж авахаар болжээ.

 

http%3A%2F%2Fcdn

 

1984 онд Британийн уран зураач J. M. W. Turner-ийг хүндэтгэн санаачилсан шагналын өнгөрсөн 35 жилийн түүхэнд анх удаа нэр дэвшигчид хувааж авахыг зөвшөөрчээ. Шагналыг хүртэж байсан алдартнуудаас дурдвал 2006 онд Ёко Оно, 2012 онд Жюд Ло нар хүртсэн байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.