Дубайн тансаглал: Тэмээнд зориулсан 10 сая ам.долларын VIP эмнэлэг

 

Тэмээнд тохиолдсон бэртэл, элдэв өвчнийг анагаах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи Дубайн тэмээний эмнэлэгт бий. 10 сая ам.долларын өртөг зардлаар баригдсан VIP эмнэлэг 2017 оны 12 дугаар сард нээгджээ.

Нээгдсэн цагаасаа хойш тэмээ сонирхогчид эмнэлэгт хандах бүртээ сэтгэл хангалуун буцдаг болсон ба эмнэлгийн талаар ихэд сониучирхдаг байна. .

Элсэн цөлд тэсвэр хатуужилтай тэмээнүүд Арабын Нэгдсэн Эмиртэд үндэсний өв соёл болж ихээр хайрлагддаг амьтад юм. Тус улсад 300,000 гаруй тэмээ бий гэсэн судалгаа байдаг. Эрх баригчид тэмээндээ зориулж гоо сайхны тэмцээн уралдааныг хүртэл гар таталгүй санхүүжүүлдэг аж.

 

http%3A%2F%2Fcdn

 

Мөн спортжуулан уралдуулж, энэ үеэр гэмтэж бэртсэн тэмээнүүддээ эмнэлгийн сайжруулсан тусгай үйлчилгээг авахдаа чинээлэг эзэд дуртай байдаг. .

 

http%3A%2F%2Fcdn

 

Тэмээний уралдаан, гоо сайхны тэмцээнд хэдэн арван саяар нь цацдаг Арабын баячууд тэдэнд зориулсан эмнэлэгт хандахдаа дуртай байх нь гарцаагүй юм. Дубайн тэмээний эмнэлэг 65 ажилтантай, малын эмч нарын олон улсын баг мэргэжилтнүүд ажилладаг. Европ болон Америкаас ирсэн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг байрлуулсан ба 22 тэмээг нэг зэрэг эмчилж анагаах хүчин чадалтай.

 

http%3A%2F%2Fcdn

http%3A%2F%2Fcdn

 

Эхо оношилгоо, мэс ажилбарын үнэ 110-1,000 ам.доллар хүртэл байдаг байна. Үүн дээр эм тариа, асарч халамжилсны зардал нэмэгддэг. Мэс заслын хоёр өрөөтэй бөгөөд шейх, эзэд мэс заслын явцыг шууд харах VIP өрөөтэй ажээ.

 

http%3A%2F%2Fcdn

http%3A%2F%2Fcdn

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.