Нууцлаг тэргүүн хатагтай Меланиагийн албан бус намтар хэвлэгджээ

 

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампыг дэлхийн хамгийн нууцлаг, хачин жигтэй хэрнээ чимээгүй, гэсэн атлаа хэвлэлийнхний өмнө барьц алддаггүй, сонирхолтой гэж олон судлаачид хэлдэг. Магадгүй энэ байдал нь түүнийг сонжих сонирхогчдын тоог улам бүр нэмдэг байх.

. CNN агентлагийн сэтгүүлч, Цагаан ордны хэвлэлийн багийн гишүүн Кэйт Бэннет өөрийн мэдэх тэргүүн хатагтайн Словени улсад өнгөрүүлсэн хүүхэд нас, загвар өмсөгчийн амьдралаас Цагаан ордонд сууж тэргүүн хатагтай болсон бүхий л үеийг намтар хэлбэртэйгээр бичиж олонд хүргэхээр болжээ.

 

170612100301 01 melania barron trump exlarge 169

 

Америк орны түүхэн дэх хамгийн их шуугиан тарьсан төрийн тэргүүнүүдийн нэг Дональд Трамп бол түүний нөхөр. Энэ бүхний ард юу нуугдаж байгааг зохиогч албан бус намтар номоороо харуулахыг хичээсэн байна. . Меланиа өөрийн гадаад төрх, хувцас загварын сонголтоороо хүчирхэг, эрэлхэг байдлыг харуулдгаараа алдартай. Хурц мөр, нарийн бэлхүүс, цэргийн ногоон, тэнгисийн ягаан зэрэг өнгийг түлхүү сонгодог байна.

 

190609124827 01 melania trump 0609 exlarge 169

 

Амазонд 15 ам.доллараар зарагдаж эхэлсэн намтарт өнөөгийн тэргүүн хатагтайн хүчирхэг байдал, хэлсэн үгнүүдээс гадна бодит амьдрал дээр Иванка Трамптай чухам ямар харилцаатайг ч сөхсөн байна. Үнэн хэрэгтээ АНУ хоёр тэргүүн хатагтайтай, нэг нь Меланиа, нөгөө нь Трампын охин Иванка гэж ярих хүмүүс олон байдаг юм.

 

170524092743 trump melania ivanka pope exlarge 169

 

Эх сурвалж: www.cnn.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.