ВИДЕО: Хоккейн тэмцээний үеэр 45,000 чихмэл тоглоом цугларчээ

 

АНУ-ын Пенсильвани мужийн Хэрши баавгайнууд мэргэжлийн хоккейн баг ням гарагийн шөнө анхны шайбаа оруулж тоглолтын талбайг олон арван мянган чихмэл тоглоомоор дүүргэжээ. Хоккейн спорт сонирхогчдын уламжлал ёсоор хөгжөөн дэмжигчдийг чихмэл тоглоом авчрахыг уриалж, талбайн эзэн баг анхны шайбаа оруулахад баяр хүргэж чихмэл тоглоомоор бэлэг барьдаг байна.

Эдгээр тоглоомуудыг хандивын байгууллагуудад зориулж бэлэглэдэг уламжлал тогтсон. .

Урьд өмнө ийм их хэмжээний тоглоом цуглаж байгаагүй ажээ. Өнгөрсөн жил гэхэд 10,000 тоглоом цугларч байсан байна.

Талбайд цугласан чихмэл тоглоомуудыг Пенсильвани мужийн сайн дурын хандивын 40 орчим байгууллагад хувааж олгох юм. Тэдний нэг нь чихмэл тоглоом бүрийг нэг доллар болгон Хүүхдийн ид шидийн сүлжээ нэртэй хүүхэд нялхсын эрүүл мэндийн төвд хандивлахаар болжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.