СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Канад улс марихуанаас жилд 400 сая долларын татвар хураана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

. Лхагва гарагийн шөнийн 00 цагаас хойш Канадад марихуаныг хуулийн дагуу борлуулж эхэлсэн.

Зүүн эргийн Ньюфаундлэнд хотод олон зуун иргэн марихуан худалдаж авахаар урт дараалал үүсгэжээ. Канад улсад 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл каннабис олсны ургамал болоод марихуаныг зөвхөн эмчилгээний журмаар ашиглахыг зөвшөөрдөг байсан юм.

Гэхдээ марихуан хэрэглэсэн үед жолооны ард суух нь эрсдэлтэй гэдгийг цагдаагийн байгууллага сэрэмжлүүлсээр байна. Иргэдийн хувьд хуулийн дагуу каннабис худалдан авах эрхтэй болсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ.

Хамгийн их хүн ам оршин суудаг Онтарио мужид ирэх оны хавар албан ёсоор каннабис зардаг дэлгүүрүүд нээгдэнэ. Тэр хүртэл онлайнаар худалдаж авах боломжтой. Харин каннабисын хэрэглээгээрээ тэргүүлдэг Бритиш Колумбиагийн иргэдэд зориулсан дэлгүүрүүд өнөөдөр нээгджээ.

Либерал намын дарга . Хэдийгээр Канад улс 100 жилийн турш мансууруулах бодисны хэрэглээг гэмт хэрэгт бүртгэн ял шийтгэл оноосоор байсан ч дэлхийн хамгийн их мансууруулах бодис хэрэглэгч орон байсаар ирсэн.

Тиймээс үр ашиггүй хуулийг халж, марихуаныг борлуулж эхэлбэл хэрэглэгчдийг хянах, гэмт этгээдүүдийн ашиг орлогыг бууруулах үр дүнтэй гэжээ. байна.

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.