130 ширхэг монгол хонхоор Буддаг бүтээжээ

 

ХБНГУ-ын Хүүхэд залуусын урлагийн сургуулийн сурагчид Монголын уран бүтээлч Уранчимэгийн Одмаагаас суралцах зүйл ихтэй нь энэ удаагийн бүтээлээс харагдлаа хэмээн www.morgenpost.de буюу Берлиний өглөөний сонины цахим хуудсанд нийтэлжээ.

Урлагийн сургуулийн хүүхэд залуус .

Хүүхдүүд эдгээр хонхоороо Буддагийн дүр бүхий баримал бүтээж, Германы нийслэл Берлиний алдарт Кудамм өргөн чөлөөнд босгожээ.  Монголчууд хүүхдүүддээ хонх зүүснээр тэднийг гэрээсээ холдсон эсэхийг мэдэж, чимээ чагнадаг уламжлалтай.

Монгол-Германы уран бүтээлчдийн соёлын солилцооны хүрээнд уран баримлыг бүтээсэн ба Берлин хотын зөвлөлийн соёлын хэрэг эрхэлсэн дарга Хэйк Шмит Шмельц, Хүүхэд залуучуудын урлагийн сургуулийн захирал Карин Фортриеде Ланге нар даваа гарагийн орой У.Одмаагийн удирдсан бүтээлийг албан ёсоор нээжээ.  

 

53c7d458 0fa8 11ea b7f7 45afb8804d0f

 

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд уран бүтээлчид, эрдэмтэн шинжээчдийг харилцан солилцож түүхэн өв соёл, боловсролын харилцаагаа сайжруулах арга хэмжээг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.