АНУ-ын Тэнгисийн цэргийн удирдагчийг халлаа

 

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Тэнгисийн цэргийн удирдагч Ричард Спенсерийг албан үүргээс нь халж чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. Батлан Хамгаалахын сайд түүнд үзүүлэх итгэл үнэмшил үгүй болсон тул цаашид гар нийлэн хамтран ажиллахаас татгалзжээ.

Пентагон болон Цагаан ордны эрх баригчдын дунд тэнгисийн тусгай хүчний гишүүн Эдвард Галлахерын хэрэгт харилцан адилгүй байр суур илэрхийлснээс зөрчилдөөд байгаа юм. .

Ерөнхийлөгч Дональд Трамп Галлахерын хэргүүдийг цагаатгаж, түүний албан тушаалыг буцааж олгосон боловч Батлан Хамгаалах яамнаас Галлахерыг амиа алдсан Исламын улс бүлгийн гишүүний цогцосны дэргэд зургаа авахуулсан хэргийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа юм.

 

gallagher corpse photo

 

Тэнгисийн цэргийн удирдагч Ричард Спенсер уг хэргийг шийдэхэд тусламж хүсч хувийн захидлаа Цагаан ордон руу нууцаар илгээсэн нь баригдаж Батлан Хамгаалахын сайд түүнийг огцруулах тушаалыг баталсан байна.

Эдвард Галлахер нь дайны үеийн гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын Тэнгисийн цэргийн тусгай ажиллагааны багийн гурван гишүүний нэг ажээ.

 

190702175003 gallagher leaving court 0702 exlarge 169

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.