Говь-Алтай аймагт газар хөдөлжээ
Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэнжаргалан багийн “Эрээн нуруу” гэдэг газарт энэ сарын 21-ны өдрийн 05:27 цагт газар хөдөлжээ.
“Эрээн нуруу” гэдэг газар нь сумын төвөөс урд зүгт 20 км-т /Ө-47023/04//, У-95056/04/// 4.3 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с 05:54 цагт ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.
Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын орлогчтой холбогдож тодруулахад тухайн газарт малчид, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй тухай мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.