LIVE: СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн билээ. Гэвч тэднийг чөлөөлж, томилох эрхтэй УИХ-ын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргах ёстой.

Улсын Их Хурлын пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өглөө 10:30 цагт эхэлж уг асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Тэднийг Монгол Улс ФАТФ байгууллагын зээлжих зэрэглэлийн “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулж, ажлын хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.