Боливийн зугтсан Ерөнхийлөгчийг дэмжигчид бууж өгөөгүй

 

Боливи улсын Ерөнхийлөгч Эво Моралес огцорсныхоо дараа Мексик рүү улс төрийн орогнол хүсч зугтсан. Түүнийг явсан ч дэмжигчид нь эсэргүүцлийн жагсаал тэмцлээ үргэлжлүүлсээр байна.

Тус улсын цагдаа, цэргийн хүчнийхэн экс Ерөнхийлөгчийг дэмжигчдийг дарахын тулд хүнд зэвсэгт техник, нисдэг тэргүүд ашиглажээ. . Өнгөрсөн хугацаанд нийт 20 гаруй иргэн гудамжны жагсаал тэмцэлд амиа алджээ.

Мягмар гарагт хийсэн бичлэгт Сенката хийн үйлдвэрийн ойролцоо дугуй шатааж, цэргийн зориулалттай нисдэг тэрэг эргүүл хийж байгааг харуулжээ. Аюулгүйн хүчнийхэн Ла Паз хотын ойролцоо түлш шатахуун, хийн хангамжийг тасалсан байна.

 

5050

 

Экс Ерөнхийлөгч огцорсноос хойш эмх замбараагүй байдал газар авч, улс төрийн тогтворгүй байдал шийдэгдээгүй хэвээр байгаа юм. .

 

2556

 

Түр хугацаанд Боливийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Женин Энез өөрийгөө зарласан болловч Моралесыг дэмжигчид түүнийг ч мөн огцрохыг шаардаж байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.