"Өндөршил" адууны шилмэл омог батлагдлаа

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Зөвлөлийн хурлаар өнөөдөр Дундговь аймгийн “Өндөршил” адууны шилмэл омог батлагдлаа.

Тус хуралд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Өндөршил сумын удирдлага, малчид, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцсон юм.

zrmt6j4t

. Тиймээс ч үе үеийн малчдын нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, тэсвэр хатуужил сайтай адууны угшил бий болгох олон жилийн ажиглалт, хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд  “Өндөршил” омог батлагджээ.

Өндөршил омог батлуулахын тулд генетик тогтоцтой малаа омог үүлдэр болгох төлөвлөгөө баталж, олон удаагийн судалгаа хийн, хөрөнгө хүч гарган ажилласан байна.

Мөн өнөөдрийн зөвлөлийн хурлаар Увс, Завхан, Хөвсгөл аймгийн зургаан суманд үржүүлж байгаа "Тэс" адууг үүлдрээр баталгаажуулсан байна.

75564577 2799774376752935 5297201874481446912 n

. Гүр гэдэг нь Өндөршил, Баянжаргалан сумын заагаар нутаглаж явсан, нутгийнхандаа “Дөө” хэмээн авгайлуулдаг ясны сайн адуучин хүн юм. Тэрээр Иххэт, Галшараас эхлээд нутаг нутгийн шилдэг угшлын адуу авдаг байсан нь нутагтаа Гүрийн хар, Гүрийн бор шарга, Гүрийн модон зээрд гэх мэтээр олон хурдан азарга, морь төрж, өсч үржих үндэс болсон гэдэг. Энэ угшил өдгөө тасраагүй, Гүр угшлын адуу гэхээр говийнхон андаггүй ажээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.