Монгол соёлоо хадгалан үлдсэн “Архорчин” хошууныхан

 

Монгол Улсын залуу сэтгүүлчдийн II сургалт болон Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан V удаагийн сурвалжлагын ажлын хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн 17 төлөөлөгч Өвөр Монголын Багшийн их сургуулийн эрдэмтэн багш нарын сургалтанд хамрагдаж, Өвөр Монголын 10 сэтгүүлчдээс бүрдсэн баг тус орны Улаанхад хотын Архорчин нутагт хамтарсан сурвалжлага хийлээ.  

  DSC8698 (Large)

Лигдэн хааны үеийн дуу хөгжмийг сэргээжээ

Байгалиа хамгаалахтай адил соёлын өвөө өдий хүртэл хадгалж яваа  3000 орчим айл өрх нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг ажээ.

 DSC8701 (Large)1

Архорчин хошууны Монгол хааны ордны дуу, хөгжмийн төвтэй хамгийн түрүүнд танилцав. . Уг сурвалж бичигт 80 гаруй дууг таван үсэгт нотоор тэмдэглэсэн байдаг бол бие биелгээг нэрс үгсээр тэмдэглэсэн байжээ.

“Монгол хааны ордны дуу хөгжим” нь голчлон төр гүрний эзэн хаан, сайд түшмэд, ван гүнд өргөн барьдаг дуу, хөгжмүүд байсан бол Архорчин хошууны Улаанмөчирийн жүжигчид одоогоор 6 бүжиг, 3 хөгжим, 13 дууг сэргээн тоглож байна.

Эзэн хаанд зориулсан дуу хуур байсан болохоор ч тэр үү намуухан өнгө аястай байхаас гадна бүжгийн хөдөлгөөн бүр нь хүндэтгэлийн өнгө аястай байв. “Монгол хааны ордны дуу хөгжим” нь одоогоор БНХАУ-ын  үндэсний зэрэглэлийн биед бус соёлын өвөөр бүртгэгдээд байгаа юм.

“Монгол хааны ордны дуу хөгжим”-ийн бүжигчдийн “Ерөөл даатгалын бүжиг”-ийн үзүүлбэр  өдөн бүжиг
“Монгол хааны ордны дуу хөгжим”-ийн бүжигчдийн “Ерөөл даатгалын бүжиг”-ийн үзүүлбэр өдөн бүжиг

 DSC8756 (Large)

 DSC8686 (Large)

Манай улсад тасарсан “Хуурын үлгэр”-ийг өвлөн хадгалж байна

Манай улсад тасарсан “Хуурын үлгэр”-ийг Архорчин нутгийн ард иргэд үе дамжин дуулж иржээ.

77376189 3234845226587895 5043338598271680512 n

Архорчин хошуу нь 2010-2012 онд бүх улсын хэмжээнд хуурын үлгэрийн сургалт зохион байгуулж, улсдаа ганцхан хуурын үлгэрийн соёл урлагийн музейг байгуулжээ. Тус музейн сан хөмрөгийг бүрдүүлэхийн тулд ард иргэд нь өвөг, дээдсийнхээ хэрэглэж байсан хуур, өмсөж байсан хувцас хэрэглэл зэргийг хандивласан байдаг байна.

.

 DSC8924 (Large)1

 DSC8898 (Large)

 DSC8895 (Large)

 DSC8908 (Large)

Манай улсад “Хуурын үлгэр”-ийг хайлдаг Балсан, Лувсан, Самбадаш, Энхээ зэрэг хуурчид байсан бөгөөд шинжлэх ухааны академид 200 гаруй цагийн “Хуурын үлгэр” хайлсан бичлэг хадгалаастай үлджээ.

Уран хатгамал дээлээр Архорчин хошууныхан гангардаг

Архорчин хошууны Чавга суурингийн И Минь худалдааны захын уламжлалт хувцас урлаач Б.Шижирхүүгийн урланд зочлов.

 DSC8984 (Large)2

Хөххот болон Улаанхадын музейд хатгамалтай дээл хунар дэлгээстэй байсан нь эмэгтэй хүний хувьд сонирхол татан өнгөрсөн юм. Гэтэл

Музейд хадгалаастай дээл, хунар
Музейд хадгалаастай дээл, хунар

 DSC8966 (Large)

76751574 1325617050979809 1241075596688097280 n

Архорчин хошууны үндэсний хувцасны онцлог нь машин оёдолгүй байгаад бүгдийг гараараа хатгаж, оёж, хавдаг гэнэ.

.

 DSC8977 (Large)

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд баяр ёслолын үеэр үндэсний хувцас хунараа иргэд өмсдөг болсноор захиалга ихтэй. . Энэ нь ирээдүйн хойч үедээ үндэсний хувцсаа өдөр тутамдаа өмсөх, дээдлэх зэрэг ач холбогдолтой санагддаг” хэмээн дурдав.

 DSC8956 (Large)

 DSC8974 (Large)

Өв соёлын музейтэй сургууль

Сэтгүүлч нарын хөтөлбөрт Архорчин хошууны монгол сургуультай танилцах гэж бичсэнийг хараад хичээл орж байгаатай танилцаад гарах биз хэмээн бодоод очтол монгол үндэсний дээл хувцсаа өмссөн багш нар бид нарыг угтан авсан юм.

 DSC9012 (Large)

 DSC9016 (Large)

Архорчин хошуунд монгол үндэстний нэг сургууль бий нь 61 жилийн түүхтэй II сургууль аж. 247 багш, 1599 сурагчтай тус сургуулийн сурагчид хичээлдээ бүгд монгол цамц өмсөнө. .

76710797 812666995854598 8522169375392792576 n

Сургуулийнхаа 61 жилийн түүхийг харуулсан жижигхэн музей нь манай сумын музейгээс илүү шилэн хорго, гэрэлтүүлэгтэй аж. Сургуулийн түүхийг харуулсан музейгээс гадна дахин хоёр ч музейгээ танилцуулсан юм.

 DSC9032 (Large)

 DSC9033 (Large)

75627481 475722036621424 7070653601110032384 n

74595290 557405055083289 3293051627430215680 n

Тус сургуулийн хувьд монгол бичиг, монгол бөх, монгол бүжиг, морин хуур, ёочин, шанз, ятга, уран зураг, сонгодог хөгжим гээд олон дугуйлантай. Иймээс сурагчдынхаа хийсэн уран бүтээлийг дэлгэсэн бүтээлийн танхимыг хүртэл байгуулжээ.

 DSC9089 (Large)

 DSC9152 (Large)

Гар урлалын дугуйлангийн сурагч Алиуа “Хөдөлмөрийн хичээлдээ дуртай. ” хэмээв.

76911627 470512483818308 4311526323366395904 n

75316017 2370354199884451 4412000344452628480 n

76769696 718315191911470 1185557921707065344 n

Малчин ардын хүүхдүүд суралцдаг болохоор сургуулийн захиргаа сурагчдынхаа гэр бүлтэй хамтран өв уламжлалын музейг байгуулжээ. Уг музейг үзмэрүүдийг сурагчдын ар гэрийнхэн хандивласан байна.

Долдугаар ангийн сурагч Энэрэл “Үндэсний эх хэл болох монголбичгийн хичээлдээ дуртай. Цаашид дөрвөн утас хуурыг сурч, үндэсний уламжлалт соёлоо таньж мэдэн түүхийн мэргэжлээр суралцах болно” хэмээн өөрийн хүсэл мөрөөдлөө хуваалцсан юм.

76747446 776951539410686 3857898320013819904 n

. Хүүхэд зөвхөн сурч боловсрох үүрэгтэй бөгөөд тэрхүү орчинг томчууд бүрдүүлэх ёстой гэдгийг дэндүү сайн ухамсарласан санагдсан юм.

75627517 491472574793188 2063227496437907456 n

75573787 1032216973789738 7772605876099088384 n

76178949 1530682930406398 7628274036987920384 n

 DSC9146 (Large)

Архорчин хошуунд зочлоход бусад хошуу аймгаас ялгарах юмгүй ч монгол гэх үндэсний агууламж, сэтгэл, өв соёлоо тээн хадгалж үлдэх гэсэн сэтгэл ард иргэдээс болон засаг захиргааны нэгжээс мэдрэгдсэн юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.