Иран улс цахим орчноос бараг бүрэн тасарчээ

 

Иран улс 80 сая гаруй хүн амтай ч тэдгээрийн дийлэнх нь буюу 60 сая орчим нь бага орлоготой, нийгмийн ядуу буурай давхаргад хамрагдаж байна гэж үзжээ. Тиймээс шатахууны үнийг 300 хувиар өсгөж, түүнээс жил тутамд олох 2,5 тэрбум ам.долларыг тэдгээр ядуу буурай 18 сая айл өрхөд дэмжлэг үзүүлэн олгох шийдвэрийг эрх баригчид гаргасан байна.

Уг мэдээллийг эсэргүүцсэн иргэд улс орон даяар жагсаал цуглаан зохион байгуулж эхэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногоос хойш үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалыг намжаахын тулд улс орон даяар интернэт хэрэглээг хязгаарлаж, .

Тус улсад урьд өмнө ийм өргөн хүрээтэйгээр интернэт сүлжээг тасалж байгаагүй хэмээн мэдэгдэж байна. Интернэт хязгаарлалт өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн ба даваа гарагт хэвээр үргэлжилж байгааг CNN дамжуулжээ.

 

602x338 cmsv2 11fa637b d839 5745 8a6a 8e72fc08777d 4305020

 

Нийслэл Тегеран хотод жагсаал бослогын үеэр 1,000 гаруй хүнийг баривчлан саатуулсан байна. .

 

A2A27198 56CD 4CD6 9964 814682C3AD9F w650 r0 s

 

Ираны төрийн мэдлийн мэдээллийн агентлагуудаар 100 орчим банк, 50 гаруй дэлгүүр жагсаалын үеэр шатсан гэжээ. Улсын тагнуулын газраас жагсаалд 87,400 орчим иргэн холбогдсон тухай мэдээлжээ.

 

https%3A%2F%2Fcdn

 

Эх сурвалж: www.thaguardian.com, www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.