Кайли Женнер гоо сайхны компанийнхаа 51 хувийг 600 сая ам.доллараар зарлаа

 

Америкийн телевизийн реалити шоуны од Кайли Женнер өөрийн хүч хөдөлмөрөөр тэрбумтнуудын эгнээнд багтсан хамгийн залуу бизнес эрхлэгч босс эмэгтэй билээ. Түүний үүсгэн байгуулсан Кайли Косметикс гоо сайхны брэндийн 51 хувийн хувьцааг CoverGirl-ыг эзэмшдэг Коти компани 600 сая ам.доллараар худалдаж авахаар болжээ.

Кайли Женнерийн Кайли Косметикс болон Кайли Скин брэндийг 1,2 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэйд тооцож Форбес сэтгүүлээс түүнийг хамгийн залуу тэрбумтан эмэгтэй болохыг зарлаж байсан юм.

 

960x0

 

Кардашианы гэр бүлийн залуу бизнес эрхлэгч Кайли хувьцааныхаа дийлэнхийг худалдсанаар өөрийн брэндийг дэлхийд гаргах чухал алхам хийлээ гэж үзсэн байна. гэжээ.

Уг компаниа тэрээр 2015 онд үүсгэн байгуулж олон нийтийн цахим сүлжээн дэх олон зуун сая дагагчдаа сурталчилж эхэлсэн юм.

Котигийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Петр Харф Кайли бол орчин цагийн шилдэг од, гоо сайхны бүтээгдэхүүний тал дээр гайхалтай мэдрэмжтэй хэмээн сайшаан магтсан байна.

 

kylie jenner t

 

Дашрамд дурдахад нэг ч мөнгө гэр бүлээсээ өвлөж аваагүй өөрийн хүч хөдөлмөрөөр ирээдүйгээ бүтээсэн гэж ярьдаг

Кайли Косметиксын 51 хувийг худалдаж авсан Коти компани CoverGirl-с гадна Burberry, Hugo Boss зэрэг дэлхийн алдартай брэндүүдийг эзэмшдэг.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.