Улаанбаатар хамгийн түрэмгий жолоочтой хотоор шалгарлаа

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот "хамгийн түрэмгий жолооч"-той хотоор шалгарсан тухай Английн "Mister Auto" сэлбэгийн компани мэдээлжээ. Улаанбаатар хотын араас Москва, Пакистаны Карачи, Энэтхэгийн Мумбай, Нигерийн Лагос хотууд оржээ. 

Японы Осака ба Токио хот, Сингапур улсууд "хамгийн хүлээцтэй жолооч"-той гэж дүгнэгдсэн байна.

e73b250c65ad5e35f7d7e2cc2e6a1eb2

Европын хотуудаас Истанбул хот Москвагийн араас бичигдсэн байна. Мөн Италийн Наплес, Ирландын Дублин жагсаалтын дээгүүр бичигдсэн бол Копенхаген, Осло, Цюрих, Граз зэрэг хотууд "харьцангуй тайван жолооч"-той хотоор тодорчээ. 

“Mister Auto” мөн замын чанар, зам тээврийн улмаас амиа алдсан хүний тоо, замын түгжрэл, агаарын чанар зэрэг 15 үзүүлэлтэд үндэслэн жолооч нарын хувьд хамгийн таатай хотуудыг нэрлэсэн бөгөөд энэхүү жагсаалтын эхэнд Калгари, Дубай, Оттава хот бичигдсэн байна. 

02b0dadc3c5aa921cb0db48f28a74008

Эх сурвалж: https://www.bloomberg.com/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.