Найман настай хүү 3000 гаруй орон гэргүйчүүдэд туслаад байна

 

Тэйлор Сталлингс хүү анх 4 настай байхдаа зарим ахмад дайчид орон гэргүй байдаг гэдгийг мэджээ. Хүү болон түүний гэр бүлийн хувьд ахмад дайчид бол "баатар" гэж боддог учир тэд орон гэргүй байх нь ямар ч утгаггүй мэт санагдсан байна.

Иймд тэрээр тэдэнд бодитоор туслах санаагаа хэрэгжүүлж "Баатрын цүнх" хийж эхэлжээ. 

191117172657 03 8 yr old hero bags exlarge 169

"Ахмад дайчдад туслахын тулд ээжээсээ байшин барьж өгөхийг хүссэн ч боломжгүй тул илүү бодит зүйл хийх ёстой гэдгийг бид хоёр тохиролцож шийдсэн. Тиймээс эрүүл мэнд, ахуйн хэрэглээ, хэрэгцээт бүтээгдэхүүнийг цуглуулах "Баатрын цүнх" хийж эхэлсэн" хэмээн хүү өөрийн GoFundMe хуудастаа дурджээ.

Жишээ нь өвлийн улиралд "Баатрын цүнх"-д дулаан малгай, бээлий, хөнжил, нөмрөг, ноосон цамц, шүдний сойз, оо гэх мэт хийдэг байна. 

191117172452 02 8 yr old hero bags exlarge 169

Одоогоор Тэйлор дөрвөн жилийн хугацаанд 3000 орчим ахмад дайчдад туслаад байна. Хүүгийн ээжийн CNN агентлагт өгсөн ярилцлагад тэрээр 50 мянга гаруй ам.долларын хандивын зүйлс өгсөн гэж ярьжээ. 

Эх сурвалж CNN.COM

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.