Аргалант сумын 372 иргэний өмчилсөн газрын байршлыг шилжүүлнэ

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн баасан гарагийн хурлаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага” –ын баримт бичигт нийцүүлэн боловсруулагдсан Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналууд дэмжигдэн НИТХ-д хэлэлцүүлэгдэхээр болжээ.

Түүнчлэн улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах, нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт хамаарах улсын тусгай хэрэгцээний 551га газарт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан 565.88 га газрын хэмжээ, хилийн цэсийн өөрчлөлтийн саналыг Засгийн газрын  2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу НИТХ-ын-д өргөн барьж тогтоол гаргуулах санал оруулсан байна.

Мөн “Монгол наадам” цогцолборт аж ахуйн зориулалтаар 10 га газрыг олгосноос 6.28 га газар нь улсын тусгай хэрэгцээний  газрыг хилийн цэсийн гадна  байрладаг тул тус газрыг тусгай хэрэгцээнд авч газар дээрхи давхцлыг арилгах, улсын тусгай хэрэгцээний газартай давхцал үүссэн зэрэг саналуудыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албанаас өргөн барьсныг Засаг даргын  зөвлөлийн гишүүд дэмжжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.