Хятадын хамгийн том хогийн цэг тооцоолсноос 25 жил урьтаж дүүрэв

 

БНХАУ-ын Шанси мужид байдаг Жианчунгоу хогийн цэг бол улсдаа хамгийн том нь юм. .

Гэвч өдөр бүр энэ газарт 10,000 тн хог хаясаар хогийн цэг тооцоолж байсан хугацаанаасаа 25 жилийн өмнө дүүрсэн байна. 1,4 тэрбум иргэн амьдардаг БНХАУ нь дэлхийн хамгийн том хог үүсгэгч, бохирдуулагч орон.

Жианчунго хогийн цэг Шиан хотод 1994 онд баригджээ. Энэ газрыг 2044 он хүртэл хогийн үндсэн цэг болгон ашиглахаар төлөвлөсөн юм.

2017 онд Хятад 215 сая тн ахуйн хог хаягдал ялгаруулсан нь 10 жилийн өмнө жилд 152 сая тн хог ялгаруулж байснаас нэмэгджээ.

 

 105058003 img 0678edited

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.