ВИДЕО: Монгол наадгайн 3000 гаруй төрөл манайд байдаг

 

Хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюун ухааны нэгэн том хувь нэмэр нь монгол наадгай гэж үздэг. Тэгвэл уг уламжлалт наадгайн соёлын өвлүүлэх, дархлааг бий болгох зорилгоор Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас "Монгол наадгай" аяныг жилийн турш өрнүүлж байгаа билээ. . Уг хуралдааны үеэр монгол наадгайн үзэсгэлэн худалдааг мөн зохион байгууллаа.

 

Монгол наадгайн 3000 гаруй тоглоом дотроос тухайн овог, аймгаараа тоглодог үндэсний уламжлалт тоглоом хүртэл бий. Энэ удаагийн үзэсгэлэнд өөрийн аймгийн онцлогийг харуулсан тоглоом наадгайг нийслэлийн иргэдэд таниулаар орон нутгаас төлөөлөгч нар хүрэлцэн иржээ.

. Тэгвэл МУИС-ийн төв номын сангийн хоёр давхарт энэ сарын 16-ны хүүхэд залууст зориулсан монгол наадгайг таниулах өдөрлөгийг зохион байгуулахаар болсон байна.

Монгол наадгайг цэцэрлэг, сургуульд заадаг ч гэр бүлийн хүрээнд хамтран тоглосноор илүү өв соёлоо хадгалан хамгаалж, өвлүүлэх боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид дурдаж байлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.