Явган хүний замыг хашсан “Глобал хурд” компани

 

Нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан аж ахуйн нэгжүүдийг албадан газар чөлөөлүүлэх ажил хэрэгжиж байгаа билээ. Тэгвэл жил гаруйн өмнөөс Сүхбаатар дүүргийн I хороо буюу Хүүхдийн ордны замын эсрэг талд барилга барьж буй. Иргэдийн хувьд тус явган хүний зам байхгүй тул автомашины замаар зорчин зам тээврийн осолд өртөн гэмтэж байгаа тул явган хүний замыг чөлөөлж өгөхийг холбогдох газраас удаа дараа шаардлага тавьсан ч биелүүлдэггүй байна.

Нийслэлийн газрын албанаас энэ сарын 12-ны өдөрт багтаан нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх албан бичиг хүргүүлжээ. Гэвч “Глобал хурд” ХХК тус газрыг заасан хугацаанд чөлөөлөөгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасны дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, гарах зардлыг тус компаниар төлүүлэхээр болжээ.

Иргэд автомашины замаар зорчиж байна
Иргэд автомашины замаар зорчиж байна

157B1580 livetv1

Явган хүний замгүйгээс иргэд зам тээврийн осолд өртөх нөхцөл бүрдэж байгаа юм

157B1570 livetv1

157B1558 livetv1

157B1584 livetv1

157B1562 livetv1

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.