Чөлөөт бөхийн дэлхийн цом маргааш эхэлнэ
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн маргааш буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр Япон улсын Нарита хотноо эхэлнэ.
18 дахь удаагийн дэлхийн цомд Монгол, Япон, АНУ, ОХУ, БНХАУ, Украин зэрэг шилдэг зургаан улсын баг өрсөлдөнө.
- “А” хэсэгт Япон, БНХАУ, Украин
- “В” хэсэгт Монгол, АНУ, ОХУ-ын шигшээ багууд орсон байна.
Дэлхийн цомын тэмцээнд 2019 оны ДАШТ-ий эхний найман байрт орсон баг оролцох ёстой байсан ч Казахстан, Азербайжаны шигшээ оролцоогүй тул зургаан баг өрсөлдөхөөр болсон юм. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа тэргүүтэй дан залуу тамирчдаар багаа бүрдүүлэн оролцож байна. Багийн дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар ажиллана. Манай тамирчдаас Б.Шоовдор, А.Батцэцэг, Э.Гантуяа, Ц.Намуунцэцэг, Б.Чимгээ нараас бусад нь анх удаа лэлхийн цомын тэмцээнд хүч үзнэ.
Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртэж байв.
МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг, Буяндалайн Чимгээ
53 кг: Нандинцэцэгийн Анударь
55 кг: Бат-Очирын Болортуяа
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
59 кг: Баатаржавын Шоовдор
62 кг: Энхбатын Гантуяа
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
72 кг: Энх-Амарын Даваанасан
76 кг: Ганбатын Ариунжаргал
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.