Дю Солей циркийг үүсгэн байгуулагч хувийнхаа арал дээр каннабис тарьж байжээ

 

“Цирк дю Солей” бол дэлхийд алдартай циркийн уран бүтээлийг түгээгч урлагийн компани юм. Тус циркийг үүсгэн байгуулагчдын нэг тэрбумтан Гай Лалиберте өмнөд Номхон далайд байдаг хувийн арал дээрээ каннабис буюу мансууруулах төрлийн ургамал тарьж, ургуулж байгаад баригдсан байна.

Түүний хэргийг шүүхэд шилжүүлж мэдүүлэг авахаар болсон байна. Тэрбумтны удирддаг Луне Руж компанийн зүгээс Лалиберте нь өөрийн эзэмшлийн Нукутепипи арал дээр худалдаалж, ашиг олох зорилгоор мансууруулах төрлийн ургамал тарьж байсан гэдэг мэдээллийг худал хэмээн үгүйсгэжээ.

Цагдаа нар түүнийг долоо хоногийн өмнөөс биедээ мансууруулах бодис авч явж байж болзошгүй гэж үзэн сэжиглэсэн байна. Гар утсан дээрээс нь арал дээр марихуан тариалсан байгаа зургуудыг олжээ.

Лалиберте нь 2015 онд дю Солей циркийг Америк, Хятадын хөрөнгө оруулагчдад худалдаж компанийн багахан хувьцааг эзэмших болсон байна.

 

 109642200 gettyimages 1183004333

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.