Хонконгийн зарим сургуулиуд хаалттай хэвээр байна

 

Хонконгийн жагсаал ширүүсч энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн иргэд ажил хаяж, их дээд сургуулиуд коллежууд хичээл завсардахаа мэдэгдэж байсан юм. Өнөөдрийн байдлаар зарим сургуулиуд аюулгүй байдлын үүднээс үүд хаалгаа барьсан хэвээр байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Хотын галт тэрэгний хэд хэдэн сүлжээ саатаж зорчигчид урт дараалал үүсгэн ээлж дараагаа хүлээж зогссон байна.

Даваа гарагт жагсагчид цагдаа нарын хооронд урьд өмнө гарч байгаагүй ширүүн мөргөлдөөн гарч, цагдаагийн ажилтан иргэн рүү галт зэвсгээр буудаж байгааг шууд дамжуулсан бол жагсагчид өөр нэг эрэгтэйг маргааны дараа галдсан шатаасан байна.

 

 109619486 264e9543 f98b 4c01 a399 3fb5d52e6025

 

Их дээд сургууль, коллежуудаас гадна олон арван орон нутгийн болоод олон улсын сургууль мягмар гарагт хаалгаа барьсан байна. Эцэг эхчүүд руу жагсаал цуглаанаас үүдэж аюулгүй байдлаа хамгаалах зурвас илгээжээ.

 

 109619484 848a5b17 b09e 4b84 a235 08e8b0e9f931

 

АНУ Хонконгт үүссэн нөхцөл байдалд зовниж буйгаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.