LIVE: Д.Тогтохсүрэн: Сонгуулийг 2024 оноос холимог тогтолцоогоор явуулах дээр бүлэг санал нэгдсэн
МАН-ын бүлэг хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэлэлцжээ.
Ингээд АН-ын зөвлөлөөс гаргасан санал болох Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг 2025 оноос, сонгуулийн холимог тогтолцоог 2024 оноос мөрдөх нэгдсэн шийдэлд МАН-ын бүлэг хүрсэн байна.
Одоо АН зөвшилцөхгүй бол МАН-ын бүлэг олонхооро шийдээд явна гэж тогтжээ.
-Монгол банк, СЗХ-ны дарга нараас гадна ХЗДХ-ийн сайд болон Сангийн сайд нарт хариуцлагын асуудал ярихаар болсон юм уу?
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: -Эдийн засгийн байнгын хороогоор нээлттэй сонсгол хийнэ. Сонсгол дээр Монгол банкны ерөнхийлөгч болон СЗХ-ны дарга нарын тайлбарыг сонсъё гэж байгаа юм. Түүний дараагаар энэ хоёр хүний асуудлыг дахин хэлэлцэж шийдэрлэнэ. Оронд нь томилох хүний нэр гараагүй. Огцруулж, асуудал шийдэгдсэний дараа яригдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.