СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ: Тансаг загварын Porsche машин хурд хэтрүүлж, барилгын хоёр давхар луу цөмөрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

АНУ-ын Нью Жерси мужид өнгөрсөн ням гарагт улаан өнгийн Porshce Boxter дээвэр нь онгойдог тансаг загварын автомашин хурд хэтрүүлснээс хяналтаа алдаж байшингийн хоёр давхар луу нисч цөмөрсөн ноцтой осол гаргажээ.

Автомашин осолдох үедээ өндөр хурдтай явж байсан тул замын хашлага мөргөн шидэгдэж, байшинг цөмөлснөөс дотор нь байсан жолооч, зорчигч амиа алдсан байна.

Осол гарах үед байшинд хүн байгаагүй гэж эзэмшигч нь мэдэгджээ. Ослыг цагдаа нар үргэлжлүүлэн шалгаж байгаа ба ослын газрыг долоон цагийн турш хамгаалалтанд авч хаасан байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.