Бразилийн экс Ерөнхийлөгч Лула да Сильва суллагдав

 

Бразилийн 35 дахь Ерөнхийлөгч асан Луйз Иначио Лула да Сильва авлигын хэргээр шоронд жил хагасын хугацаанд хоригдож байгаад хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тусламжтайгаар суллагдсан байна.

74 настай экс төрийн тэргүүн атгасан гараа өргөн ялалтаа тэмдэглэсэн байна. Лула өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуульд одоо байгаа барууны үзэл баримтлагч төрийн тэргүүнтэй өрсөлдөж ялалт байгуулах өндөр магадлалтай байсан ч авлигын хэргээр баригдсан.

 

f10ca00f 9821 417b a5fc 6f5059073e09

 

Бразилийн дээд шүүх давж заалдах эхний шатны шүүх хуралд ялагдсан бол дараагийн шатны шүүхэд хандах хугацаандаа хоригдож ял эдэлдэг хуулийг өөрчилснөөр суллагдсан олон мянган хүний нэг нь экс Ерөнхийлөгч Лула болсон юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.