Финландын далайн эргээс олон мянган ширхэг мөсөн өндөг олджээ

 

Финланд улсын далайн эргийг олон мянган ширхэг өндгөн хэлбэртэй мөсөн давхарга хучсан байжээ. Энэ нь маш ховор тохиолдох байгаль цаг агаарын онц үзэгдлээс болж үүссэн гэдгийг цаг уур судлаачид хэлж байна.

Гэрэл зурагчин Ристо Маттила Швед, Финланд улсуудын дунд байрлах булангийн Хайлуото арал дээрх мөсөн өндөгнүүдийн зургийг даржээ. .

Маттила мөсөн өндөгнүүдтэй таарахдаа эхнэртэйгээ явж байсан ба агаарын температур цельсийн -1 хэмийн хүйтэн, салхи ихтэй өдөр таарчээ. Түүний тооцсоноор ийм мөс далайн эргийн 30 метр орчим талбайд тархсан байв. .

 

 92287278 snowballs3

 

Далайн ус давалгаалахдаа гадаргуу дээр хөлдөж, салхины аясаар хөлдсөн мөсний гадаргуу зөөлөрч бөөрөнхийлөгддөг байна. Үүнтэй ижил тохиолдол 2016 онд ОХУ-д мөн АНУ-д харагдаж байжээ. Сибирийн орчимд далайн эрэгт мөсөн бөмбөгүүд 18 км талбайг хамран бүрхсэн ба хамгийн том нь метрийн диаметртай байсан юм.

 

Эх сурвалж: www.bbc.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.