Хүчирхэг эмэгтэйн 15 шинж

 

Хүчирхэг эмэгтэй гэх тодотгол дор амжилттай яваа бизнес хатагтай, гадаа гарч эр, гэртээ орж эм хүн болж яваа, гэр бүлийнхээ хамаг асуудлыг турьхан мөрөн дээрээ үүрсэн эмэгтэйгээр төсөөлдөг. Зарим хүмүүсийн амнаас “Чи хүчирхэг эмэгтэй учраас үүнийг хөнгөхөн даван туулчихна!” гэсэн үг ч гардаг. Гэвч хүчирхэг эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ гэдгийг эдгээр шинжээр мэдэж авч болох юм.

1. Тэд цөөхөн сайн найзтай 

 

Хүчирхэг эмэгтэй хүн тэдний амьдралд тээг болох сөрөг хүмүүсээс холдох чаддаг. Үүнийхээ үр дүнд цөөхөн сайн найзтай байх нь их. Найзууд нь ч тэр түүнд үнэлэгдэж чадсан хүмүүс байдаг.  

2. Хүчирхэг эмэгтэй сайн төлөвлөдөг 

 

Хүчирхэг эмэгтэйчүүд аливаа хийх зүйлээ жин тан хийдэг. Маш том зорилго тавьж түүндээ хүрэхийн тулд төлөвлөгөөгөө өдрөөр, сараар, жилээр нь гарган биелүүлдэг. 

3. Харин муу төлөвлөгөөнд урам нь хугардаг. 

 

Тэд маш сайн төлөвлөгөө гаргадаг тухай дээр дурдсан. Харин муу төлөвлөгөөний дагуу тэдэнтэй цуг хамтарна гэдэг бол боломжгүй зүйл гэсэн үг. 

4. Найзууд нь түүнд хангалттай байдаг

 

Тэд хэдий цөөхөн найзтай ч найзын хүрээндээ хүн нэмж оруулах тухай боддоггүй. Үүндээ тэд сэтгэл хангалуун байдаг. Түүний найз болохын тулд их зүйл шаардагдаж, болж чадвал түүнээс ч илүү "шан" хүртэх болно. 

5. Хүчирхэг эмэгтэйчүүд өөртэй маш итгэлтэй байдаг. 

 

980x
 
Хүчирхэг эмэгтэйчүүд өөрсдийнхөө хэн бэ гэдгийг мэддэг. Тэд тодорхой мэдлэгтэй, үйлдэл, ёс суртахуун, итгэл үнэмшилдээ бат итгэлтэй байдаг. 

6. Хүчирхэг эмэгтэй өөрсдийн болон бусдын төлөө тэмцэж чаддаг 

 

980x


Тэд хэлээгүй байхад л ядарсан нэгний өмнүүр орон хамгаалдаг. Хувь хүний өндөр ёс суртахуунтай, шударга бус зүйлсийн төлөө чанга дуугарч чаддаг. 

7. Аливаа зүйлийг хүлээн авахдаа сайн 

 

20160310213849 strong business woman executive


Хүчирхэг эмэгтэйчүүд өөрсдийгөө болон бусдыг байгаа чигээр хүлээн авах чадвартай байдаг. Амьдралын шуурганд нөхцөл байдлыг байгаа чигээр нь хүлээж авах чадвартай байх ёстой гэдгийг мэддэг. Хүлээж авсныхаа дараа өөрийн мэдрэмжээ тайлбарладаг. 

8. Хүчирхэг эмэгтэйд ганц бие байх нь таалагддаг 

 

980x

Үнэхээр тэд ганцаараа байхдаа алзахгүй. Хосоороо амьдрах нь аз жаргалын нэг гэдгийг мэддэг ч гэсэн ганцаараа ч гэсэн аз жаргалтай амьдарч чаддаг.

9. Итгэлгүй эрчүүд хүчирхэг эмэгтэйчүүдээс айдаг 

 

980x

Учир нь хүчирхэг эмэгтэйчүүд өөртөө итгэлгүй эрчүүдийг улам сул дорой болгож байдаг. Хэрэв үнэхээр хүчирхэг эмэгтэйтэй учирсан бол тэр эр маш их өөрчлөгдсөн гэдэгт итгэлтэй байж болно. 

10. Тэд анхны алхмыг хийх дуртай 

 

980x

Өөрөө зөв гэж бодсон бол анхны алхмыг хийхээс айдаггүй. Эрчүүдийг гартаа оруулж чаддаг учраас энэ нь тэдэнд нэг их асуудал биш.

11. Тэд бусад хүчирхэг эмэгтэйчүүдийг хүндэлдэг 

 

980x
 

Хүчирхэг эмэгтэйчүүд урамшил авахын тулд бие биенээ хайж эхэлдэг. Тэдний магтаалд маш их урам авч хүч чадлыг олж чаддаг.

12. Тэд бие биенээ дэмждэг 

 

980x


Хүчирхэг эмэгтэйчүүд нэгнийхээ амжилтыг тэмдэглэж бие биенээ дэмжиж байдаг.

13. Хүчирхэг эмэгтэйчүүд бол феминистууд юм 

 

980x

Энэ бол ямар нэгэн олдмол шийдвэр эсвэл философийн үзэл биш.
Тэд байгалиасаа феминистууд байдаг. Тэд өөрсдийн итгэдэг зүйлийнхээ төлөө тууштай тэмцэж чадна.

14. Хүчирхэг эмэгтэйг хүчирхэг эмэгтэй хүн л төрүүлдэг 

 

980x


Хүчирхэг эмэгтэй байх нь гэр бүлийн хүрээнээс хамааралтай. Тэдний ойр орчим өөр хэн нэгэн хүчирхэг эмэгтэй байдаг учраас тэднээс суралцан төлөвшдөг. Тэд ч мөн нас өтлөхөөрөө өөр хэн нэгэн эмэгтэйг хүчирхэг болох багш нь болсоор байдаг.

15. Тэд агуу удирдагчид

 

980x

Эмэгтэйчүүд гэрийн ажил зохицуулах шаардлагын дагуу олон зүйлсийг нэгэн дор зохион байгуулах чадвартай байдаг. Хүчирхэг эмэгтэйчүүд энэ чадвараараа ашиглан сайн зохион байгуулж удирдан бусдыг мөрөөдөлдөө хүрэхэд нь тусалдаг.


Таны төсөөлөлд хэний дүр бууж байна? Та өөрөө юу? Эсвэл тэний ойр дотны хүчирхэг эмэгтэй юу? Бидэнтэй хуваалцаарай.
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.