СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

BMW 12,000 машинаа эргүүлэн татахаар болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчдийн нэг BMW компани 1997-2000 оны хооронд үйлдвэрлэгдсэн Е46 3 загварын автомашинуудаа нэн даруй эргүүлэн татахаар болжээ. Тус загварын автомашины аюулгүйн дэр зорчигчдыг хүндээр бэртэх болон амь насаа алдахад хүргэх эрсдэлтэй гэж үзсэн тул эргүүлэн татах шийдвэр гарсан байна. Автомашины аюулгүй байдлыг хамгаалах газраас Австрали, Япон, АНУ-д ашиглагдаж буй BMW машинуудын аврах дэрэнд алдаа байгаа гэж үзжээ. Хэрэв өндөр хурдтай давхиж байгаад ямар нэг осол аваар гарвал аюулгүйн дэр хагарч зорчигчид хурц үзүүртэй хүнд метал мөргөх аюултай юм. Дээр дурдсан загварын автомашиныг унадаг бол нэн даруй BMW-ын албан ёсны борлуулалтын газартай холбоо барихыг зөвлөжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.