СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ: Нэгдүгээр ангийн сурагч өвөөгийнхөө цэнэгтэй гар бууг сургууль дээрээ авчиржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Охайо мужийн иргэн сумтай, цэнэгтэй гар буугаа алга болгоод нэг хоножээ. Харин маргааш нь түүний алдсан гар буу зургаан настай хүүгийнх нь үүргэвчнээс олдсон байна.

Мужийн нийслэл Хүү энэ тухайгаа ангийнхаа сурагчид хэлж, нөгөө сурагч багшдаа хэлснээр сургуулийн захиргаа галт зэвсгийг хурааж авчээ.

Хүүгийн үүргэвчнээс гар буу олсноо сургуулийн ажилтнууд цагдаад дуудлага өгч мэдээлсэн байна. Цагдаагийн ажилтны мэдэгдсэнээр нэгдүгээр ангийн сурагч өвөөгийнхөө галт зэвсгийг нууцаар авч ангидаа авчирсан шалтгаан тодорхойгүй юм.

Нөхцөл байдал энэнээс ч муу байж болох байсан тул эрт олж мэдсэн нь сайн хэрэг гэж цагдаагийн газраас мэдээлжээ.

Судалгаанаас харахад сүүлийн үед сурагчид санаатай болон санамсаргүй байдлаар галт зэвсэгт өртөж амиа алдах нь АНУ-ын нутаг дэвсгэрт нэмэгдсэн байна. 2012-2014 онд хийсэн судалгаагаар галт зэвсэгт өртөж гэмтэж шархадсан хүүхдүүдийн 21 хувь нь санамсаргүй тохиолдлоор бэртсэн байжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.