Твиттер компанийн ажилтнуудыг тагнан туршсан хэрэгт буруутгаж байна

 

Твиттер олон нийтийн цахим сүлжээнд ажиллаж байсан хоёр этгээдийг Саудын Араб улсын Засгийн газрын төлөө бусдыг тагнан туршсан хэрэгт буруутгаж, АНУ-ын шүүхээр хэргийг нь шийдвэрлэх гэж байна. Тэд Саудыг хурцаар шүүмжлэгчид болон Твиттерийн хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж, Риядад дамжуулж байсан гэж үзжээ.

Вашингтон пост сонинд нийтэлснээр . Үүнээс гадна Саудын Арабын иргэншилтэй Ахмед Алмутайрийг тагнуулын хэрэгт холбогдуулан буруутгасан байна. Ахмед Алмутайри нь Твиттерийн ажилчид болон Саудын албаны хүмүүсийг холбон зуучилсан ажээ.

Ноён байна. Тэрээр эхнэр хүүхдийн хамт Саудын Араб руу зугтсан ажээ. Мөн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан Ахмед Алмутайриг Саудын Арабт байгаа гэж таамаглаж байгаа юм. Харин Ахмад Абуаммо саатуулагдсан хэвээр байна.

Саудын Араб нь Ойрхи Дорнод дахь АНУ-ын гол холбоотон. Сэтгүүлч Жамал Кашоггийн аллагын захиалгыг үл харгалзан Ерөнхийлөгч Трамп ойр дотно харилцаагаа хадгалсан хэвээр байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.