Хатан хаан Элизабет амьтны үсэн эдлэл дахин худалдаж авахгүй

 

Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын хатан хаан хоёрдугаар Элизабет амьтны үсэн эдлэл дахин худалдаж авахаас татгалзжээ. Ингэснээр түүнийг хааны удмын гэр бүл дотроос амьтны үснээс татгалзаж буйгаа олон нийтэд зарласан анхны хүн боллоо хэмээн хэвлэлүүд бичиж байна.

93 настай хатан хаан дахин амьтны үсэн эдлэлийг хувцасны шүүгээндээ нэмэхгүй ч хуучин байсан гангараануудаасаа татгалзахгүй хэмээн эх сурвалжид дурджээ. Гэхдээ .

 

20626544 7651525 image m 103 1572964482445

 

Амьтны эрхийг хамгаалагчид хатан хааны шийдвэрийг эергээр хүлээж авсан ч түүнийг төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд амьтны үс ашиглахгүй байхыг уриалж, шийдвэрээ илүү өргөн далайцтай түвшинд хэрэгжүүлэхийг хүссэн байна. .

Кэмбрижийн гүнгийн авхай Кэйт Мидлтон ханхүү Уильямтай гэрлэснээс хойш хэд хэдэн удаа амьтны үсэн эдлэлээр гангарсан зураг байдаг бол Сассексын гүнгийн авхай Меган Мэркл хатан хааны удамд бүл нэмснээс хойш нэг ч удаа амьтны үсэн эдлэлтэйгээр зургаа авахуулаагүй байна.

 

20631058 7651525 Kate pictured wearing a chestnut brown alpaca fur 225 Sumac hat  a 22 1572968868821

 

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.