Владимир Путин 11 өндөр албан тушаалтныг албан үүргээс нь чөлөөлжээ

.

Тэдний дунд 100 сая рублийн луйврын хэрэгт холбогдсон Дотоод хэргийн яамны Нийгмийн эмх журмыг хамгаалах газрын орлогч дарга Александр Мельников, "Хромая лощадь" клубт гарсан галын хэргийг хариуцаж байсан, Мөрдөн шалгах хорооны дөрөвдүгээр хэсгийн дарга Руслан Ибиев нар багтсан байна. Александр Мельниковыг өнгөрсөн есдүгээр сараас хойш авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм.

Харин Руслан Ибиев албан тушаалаа ашиглан, сэжигтэнд дарамт, шахалт үзүүлж, 100 сая рубль өгвөл хэргээс мултална гэж амласан нь олонд ил болсон юм. Ийнхүү гэмт хэрэг, авлига, хээл хахуульд холбогдсон 11 өндөр албан тушаалтныг Путин албан үүргээс нь чөлөөлсөн байна.

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.