Эрдэнэсийн тээвэрчид “SAFETY FIRST-2019” тэмцээний цомын эзэд болов

ХАБЭА-н хууль, дүрэм, журмыг урлагаар дамжуулан ажилчдад хүргэдэг “SAFETY FIRST” 17 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. ХАБ-ын манлайлал, ажилтны оролцоо сэдвээр хоёр үе шаттай явагдсан уг тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн 20 баг мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Авто тээврийн цех шилдгээр шалгарч, шилжин явах цом, өргөмжлөл, таван сая төгрөгөөр шагнуулав.

Дэд байрт Дулааны цахилгаан станцын “галын бурхад” тодорч, өргөмжлөл, гурван сая төгрөг, гутгаар байрыг Цахилгаан цех эзэлж өргөмжлөл, 1,5 сая төгрөгийн шагнал хүртсэн юм. Харин тусгай байрт Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Ил уурхайн багууд шалгарч өргөмжлөл, 800 мянган төгрөгийн урамшуулал хүртлээ.

ХАБЭА-н хэлтэс, Соёл, урлагийн цогцолбор хамтран зохион байгуулсан “SAFETY FIRST-2019” тэмцээн нь залуу ажилчдад чиглэсэн, ХАБЭА-н дүрэм, журмын 2019 онд шинэчилсэн өөрчлөлтийг тусгасан, ХАБ-ыг монгол зан үйлтэй уялдуулснаараа онцлогтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. “Гала” тоглолтын үеэр шилдэг номинацийн эзэд тодорсон юм. “ХАБЭА-н шилдэг инженер”-ээр Барилга засварын цехийн С.Баярсайхан, “Шилдэг арга зүйч”-ээр Оёдлын цехийн А.Мөнхзаяа, “Шилдэг удирдлагын манлайлал” номинацийн эзнээр Цахилгаан цехийн дарга Д.Даваадорж нар шалгарч, шагнал гардлаа. Энэ удаагийн тэмцээнд 100 ажилтан оролцож, давхардсан тоогоор 5000 орчим үзэгчдэд ХАБЭА-н мэдлэг, мэдээлэл түгээсэн байна.

 TGS6799

 TGS6801

 TGS6803

 TGS6810

 TGS6814

 TGS6816

 TGS6821

 TGS6824

 TGS6828

 TGS6832

 TGS6833

 TGS6837

 TGS6839

 TGS6850

 TGS6852

 TGS6857

 TGS6859

 TGS6861

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.