Михайл Горбачев: Орос-Өрнөдийн зөрчил бүх дэлхийг цөмийн эрсдэлд оруулж байна

 

ЗХУ-ын сүүлчийн Ерөнхийлөгч асан 88 настай Михайл Горбачев ВВС агентлагийн Стийв Росенбэргтэй ярилцжээ. Түүний хэлснээр хэмээн анхааруулсан байна.

Горбачевын үзэж байгаагаар ирээдүйд тохиох том аюулаас сэргийлэхийн тулд дэлхийн бүх орон цөмийн зэвсгийг устгаж, татгалзаж буйгаа зарлан тунхаглах ёстой юм. Энэ бол бид өөрсдийгөө, дэлхий ертөнцийг аврах цорын ганц арга гэжээ.

ЗХУ-ын сүүлчийн удирдагч төрийн эрх барьж байхдаа барууны орнуудтай хийх зэвсгийн зөрчил мөргөлдөөнийг намжаахын тулд цөмийн зэвсгээс татгалзах гэрээг АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рональд Рейгантай байгуулж байсан ч одоогоор хоёр улс гэрээнээс гарч, хүйтэн дайн үргэлжилсээр байгааг баталсан юм.

 

 

Михайл Горбачев Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчертэй ойр дотно харилцаатай байсан билээ. .

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.