МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Б.Баттүшигийг жинхэлнэ

 

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал энэ оны аравдугаар сарын 3-нд хуралдаж, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тэрхүү өргөдөлд тэрээр "эрүүл мэндийн шалтгаан"-аар ажлаас чөлөөлөгдөх өгч байгаагаа мэдэгдсэн билээ.

Уг хүсэлтийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцээд МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулахаар шийдвэрлэсэн юм. 

Харин МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал саяхан болж, МҮОХ-ны ээлжит бус Гишүүдийн хурлыг 11 дүгээр сарын 28-ны өдөр “Чингис” зочид буудалд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. МҮОХ-ны ээлжит бус Гишүүдийн хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийг сонгоно гэсэн хүлээлттэй байна. 

48945830736 747dddf588 o

. Учир нь тэрээр одоо МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг хавсран гүйцэтгэж байгаа. 

Тэрээр Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Маркетингийн комиссын гишүүнээр дахин сонгогдоод байгаа. Ирээдүйд Монголоос ОУОХ-ны Удирдах зөвлөлд багтаж чадах цөөхөн хүний нэг нь Б.Баттүшиг гэж эх сурвалж мэдээллээ.  

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.