Аргентинчууд ядуурлаас аврах шинэ Ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өглөө

 

Аргентин улсад эдийн засгийн хямралтай байгаа хүнд нөхцөл байдалд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өнгөрлөө. Санал хураах байрууд хаалгаа барьсан ч санал хураалтын дүн хараахан гараагүй байна.

Улс орны хүн амын 1/3 нь ядууралд орсон хүнд үед төрийн тэргүүнээр сонгогдохоор зургаан хүн нэр дэвшсэн ч олон нийтийн анхаарал хоёр хүн дээр төвлөрчээ. Одоогийн Ерөнхийлөгч Маурикио Макри, зүүнийг сахигч Альберто Фернандез нар гол өрсөлдөгчдөөр нэрлэгдээд байгаа юм.

Урьдчилсан санал хураалтаар ноён Фернандезийг ялалт байгуулах өндөр магадлалтай гэж таамаглажээ.

Одоо сонгогдох Ерөнхийлөгч улс орныг эдийн засгийн хямралаас гаргана хэмээн ард иргэд итгэл найдвар тавин сонголтоо хийж байгаа юм. . Харин Фернандезийг эдийн засгийн аварна хэмээн найдах хүн олон байна.

 

 109425679 argentinanew

 

Энэ удаагийн сонгуульд 18-70 насны санал өгөх эрхтэй 33,8 сая иргэн оролцож, Сенатын танхимын 24,  Төлөөлөгчдийн танхимын 130 гишүүн, мужийн захирагчид, нийслэл Буэнос-Айресын даргыг сонгох юм. Эхний шатны санал хураалтаар ялалт байгуулахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өрсөлдөгчөөсөө 10 хувийн саналын илүүтэйгээр 40-45 хувийн санал авах ёстой ажээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.