Хуульчдын холбоог Б.Өнөмөнх удирдана

. Хурлаар холбооны ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчид Н.Ариунболд, Н.Баасанжав, Ж.Батзоригт, Б.Өнөмөнх нар нэрээ дэвшүүлжээ. Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар Б.Өнөмөнх сонгогдсон байна.

Б.Өнөмөнх мөрийн хөтөлбөртөө Эе эвийг сахих, Нийтийн оролцоог хангах, Мэргэжлийн байх, Нөлөө бүхий байх,Бүтээлч байх гэсэн үндсэн таван зарчмыг мөрдөнө хэмээн тусгажээ. Мөн хуульчдын нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалан хангах, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, өөрөө удирдах ёсны жишиг болсон нөлөө бүхий байгууллага болон хөгжих бодлого, чиглэлийн хүрээнд хийгдвэл зохих ажлуудыг бүрэн хамрах зорилго тавьсан байна.

С.САРУУЛ

FMaGhUX1FvgcJXBQHhDlxc8ZqfQXf3qVwgSGP1gr

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.