Өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн мэдлэг oлгох сургагч багш нарыг бэлтгэлээ

 

Монгол Улсад өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр буюу 15-19 насны 1000 охид тутмын 40 нь төрдөг ба хүсээгүй жирэмслэлтийн уршгаар энэ насны жирэмсэн охидын 14.1 хувь үр хөндүүлж байна гэсэн судалгааг НҮБ-аас 2018 онд гаргажээ.

Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн төрөлт буурч байхад өсвөр насны охидын төрөлтийн давтамж нэмэгдсээр байна.

Өсвөр насандаа жирэмсэн болсон олон охид сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломж нь хязгаарладаг бөгөөд түүнийгээ нууж, айж сэтгэл санаа тогтвортой бус байснаар олон эрсдэлд өртдөг тул .

Иймээс Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны хүрээнд 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн 20 мэргэжилтнийг өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох өртөөчилсөн сургалт зохион байгуулах сургагч багшаар бэлтгэх сургалтыг Нийслэлийн Засаг захиргааны 5-р байрны сургалтын танхимд зохион байгууллаа.

Охид, хөвгүүдийг эрүүл зан үйлд сургах, ирээдүйд амьдралын зөв хэвшилтэй гэр бүлтэй болох, эрүүл хүүхэд төрүүлж өсгөх, улс орны аюулгүй байдалд хувь хүний зүгээс ямар эрх эдэлж, ямар үүрэг гүйцэтгэх цаашлаад охид, эмэгтэйчүүдийн хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд .

73213468 426881324696331 9067424845238632448 n 20191025045515

Сургалтыг Сэтгэцийн их эмч, сэтгэл засалч Ж. Гантулга, Сэтгэл судлалын ухааны Магистр, Докторант сэтгэл судлаач Ө.Ариунаа, Нийгмийн эрүүл мэндийн магистрант, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Мөнхбаяр нар удирдан явуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг дүүргүүдийн залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна“ гэж заасны дагуу .

74326226 484023105524915 463479288235032576 n 20191025045507

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.