ВИДЕО: Калифорнийн түймрийн улмаас 2,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ
АНУ-ын Калифорни мужид гарсан ойн түймэрт иргэдийн эзэмшил өртөж 2,000 гаруй хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байна. Одоогоор Сонома хотод түймэрт 800 га гаруй талбай шатжээ.
Хүчтэй салхи, цаг агаарын нөлөөгөөр түймэр Калифорний өмнөд хэсэгт чиглэсэн байна. Тус мужид өнгөрсөн жил 100 иргэн амиа алдсан түймрээс хойш нөхөн сэргээлтийн ажил бүрэн дуусаагүй байгаа юм.
Салхины хурд цагт 100 гаруй км-т хүрч байгаа учир иргэдэд урьдчилан сануулж, нүүлгэн шилжүүлэхийг мужийн эрх баригчид анхааруулж байна. Одоогоор мужийн өмнөд нутгийн 15 хотод галын эрсдлээс сэргийлж 180,000 айлын гэрэл цахилгааныг салгажээ.
Лос Анжелес, Сан Бернардино, Вентура зэрэг долоон хотын 308,000 оршин суугчийн цахилгааныг салгах тухай эрх баригчид зөвлөлдөж байна. Ойн түймрийг унтраахаар онцгой байдлын 500 бие бүрэлдэхүүн нисдэг тэрэг, тээвэрлэгч онгоцны тусламжтайгаар тэмцэж байна.

Түймрийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч Кинкэйд замын уулархаг бүсийн ойролцоогоос эхэлсэн байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.
![]()
Эх сурвалж: www.bbc.com, www.bbc.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.