ЕХ-ны хүний эрхийн дээд шагналыг хоригдож байгаа Уйгурын эрдэмтэнд олголоо

 

Салан тусгаарлах үзэл гаргасан хэргээр Хятадад хоригдож байгаа Уйгурын эрдэмтэнд Европын Парламентын хүний эрхийн дээд шагнал Сахаровыг олгохоор болжээ. .

Шинжаан мужид Хятадын эрх баригчдын байгуулсан хорих лагериудад сая гаруй Уйгур зэрэг жижиг овог аймгуудын оршин суугч хоригдож байгаа юм. Энэ жил 49 настай Тохти ял эдэлж байгаа ч Шинжаан дахь үндэстний хямралыг эсэргүүцсэнээр анхаарал татсан хэвээр ажээ. Тиймээс байна.  

Европын Холбооны Парламент хоригдож буй эдийн засгийн ухаан эрдэмтэнд хүний эрхийн дээд шагнал олгосноор Хятад болон Уйгурын харилцааг дэмжих зорилготой хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн Европын Парламентын Ерөнхийлөгч Дэвид Сассоли Хятадын эрх баригчдад хандан түүнийг нэн даруй суллахыг уриалсан байна.

 

 109157578 uighurs

 

Уг шагналыг Зөвлөлтийн үеийн физикч, тэрсүүд үзэлтэн гэгдэж байсан Андрей Сахаровын дурсгалд зориулж жил бүр Европын Парламентаас санаачлан дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлж чадсан эрхмүүдийг сонгон олгодог юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.