Дэлхийн цэргийн их наадамд Э.Буяншагай амжилттай тулалдаж байна

 

Яг одоо Таеквондогийн -63кг жинд тулалдаж буй Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Э.Буяншагай хоёр ялалт байгуулан шигшээ наймд шалгараад байна. Тэрээр эхний тойрогт Доминиканы Родригез Олантинотой тулалдан 21:20 онооны харьцаагаар ялалт байгуулсан байна. Шөвгийн 16-д Кувейт улсын тулаанчыг хоёрдугаар үед онооны илт давуугаар хожиж шөвгийн 8-д шалгараад байна. Тун удахгүй манай тамирчин шөвгийн наймд дэлхийн аваргын мөнгөн медальт Франц улсын тамирчин Челламоотоо Дилантай тулалдана. 

Screen Shot 2019 10 25 at 11

Screen Shot 2019 10 25 at 11

Мөн өнөөдөр -54кг жинд тулалдсан П.Дүүрэнжаргал эхний тойрогт Шри Ланка улсын тамирчинг 35:8 онооны илт давуугаар хоёрдугаар үед хожиж улмаар хоёрдугаар тойрогт Египт улсын тулаанч Азат Моазтай тулалдан 21:15 онооны харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 

Screen Shot 2019 10 25 at 11

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.