Хятадын тэрбумтнуудын тоонд 24 настай залуу шинээр багтжээ

 

Дуучин Рианна, загвар өмсөгч Белла Хадид зэрэг алдартнуудтай үдэшлэг хийж, Яо Минтэй сагс үзэж Instagram хуудсанд хэдийнээ олон мянган дагагчтай болсон, их сургуулиа төгсөөд удаагүй 24 настай Эрик Цэ Азийн шинэ тэрбумтнаар нэрлэгдлээ. Тэрээр мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө гэр бүлийнхээ эзэмшдэг компаниас 3,88 тэрбум ам.долларын хувьцааг бэлгэнд авснаар Азийн тэрбумтнуудын тоог нэгээр нэмжээ.

 

1200x628

 

Пенсильваний их сургуулийн санхүүгийн сургуулийг төгсөөд удаагүй, Хонконгоос гаралтай .

 

v3imagesbin397e4cf11826aed02e2e76f6da73c40c 0eqer955koq8c5zi7t2 t1880

 

Эрик Цэгийн erictse0816 Instagram хуудсыг дагахад шинэхэн тэрбумтны тансаглалыг бэлхэн харах ажээ. Тэр дэлхийн нэр алдартай одуудтай нөхөрлөхөөс гадна Японд снөүбоардаар гулгаж, Тайландад амарч, Багамын арлуудад далайн гахайтай цуг сэлэх зэргээр хөгжилтэйгээр амьдардаг байна.

 

920x920

v3imagesbin0c729a29f703d6d556d558079dabbba6 r4j5kaibq0nlz5zi7t2 t1880

 

Түүний хамт зургаа авахуулсан алдартнууд дунд Олимпийн медальт тамирчдаас гадна улс төрийн, эзэн хааны удмын нэр хүндтэй эрхмүүд ч багтжээ. Эрик Цэгийн аав Цэ Пин өмнө нь Хятадын ардын улс төрийн зөвлөлийн бага хурлын гишүүн байсан тухай CNN мэдээлжээ.

 

Eric Tse 592x372

 

. Энэ сарын эхэнд гаргасан судалгаагаар Хятадын хөрөнгөтнүүдийн дунд Цэгийн гэр бүлийн адил эм бэлдмэлийн салбарын чинээлэг эрхмүүд найман хувийг эзэлж байгааг дурдсан. Энэ нь 10 жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.